Боловсролын яам, Их Британийн ЭСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Алслагдсан орон нутгийн Aнгли хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн II үе шатыг ээлжит 5 аймагт хэрэгжүүллээ. 

Нийт 430 гаруй англи хэлний багш хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна бага ангийн хүүхдүүдэд англи хэл заах арга зүйд суралцаж, 15 ментор багш бэлтгэгдэв. Ингэснээр 20,000 гаруй бага ангийн сурагч англи хэлний мэдлэг эзэмших, хэлний ур чадвараа хөгжүүлэх нөхцөл бүрдлээ.

Өнөөдөр сургалтад хамрагдсан Хөвсгөл аймгийн 161 англи хэлний багшид НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел, Их Британийн Элчин сайд Фиона Блайт нар сертификат гардууллаа.

#НҮБ-ын хүүхдийн сан, #Боловсролын яам, #Алслагдсан орон нутгийн Aнгли хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь, #Их Британийн ЭСЯ,