Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн тооцоолсноор, АНУ болон Израилын Иранд хийж буй дайны улмаас Ойрх Дорнодын аялал жуулчлал, агаарын тээврийн салбар өдөрт хамгийн багадаа 600 сая ам.долларын хохирол амсаж байна. Бүс аюулгүй байдлын эрсдэлтэй байгаа энэ үед агаарын тээврийн үйлчилгээ саатсанаар аялал жуулчлалын салбар ийнхүү доголдоод байгаа мэргэжилтнүүд онцолж буй. Одоогоор Ойрх Дорнодын агаарын ихэнх орон зай хаалттай, арилжааны нислэгийн тоо маш хязгаарлагдмал байна.
Уг мөргөлдөөн эхлэхээс өмнө 2026 онд Ойрх Дорнодод гаргах олон улсын жуулчдын зардал 207 тэрбум долларт хүрнэ гэж Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл таамаглаж байсан юм. Уг зөвлөлийн Ерөнхийлөгч Глориа Гевара “Аялал жуулчлал бол хамгийн уян хатан салбаруудын нэг. Өнгөрсөн түүхээс харахад, Засгийн газар дэмжлэг үзүүлэх, зочид буудлын салбарт урамшуулал, хямдрал зарлах, сурталчилгаа хийх үед салбар богино хугацаанд, зарим тохиолдолд бүр хоёр сарын хугацаанд эргэн сэргэдэг” хэмээн онцолжээ.
Үүний зэрэгцээ олон улсын агаарын тээврийн компаниуд Ойрх Дорнодын чиглэлийн нислэгийн хуваариа өөрчилсөөр байна. Тухайлбал, Нидерландын KLM авиа компани Дубай руу хийх бүх нислэгээ гуравдугаар сарын 28 хүртэл цуцалсан бол Британийн “British Arways” мөн адил шийдвэр гаргаж, бүс нутгийн чиглэлүүдээ цуцалжээ.
Эх сурвалж: BBC

#Аялал жуулчлал, #ойрх дорнод,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557