Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Өнөө өглөө 8:50 цагийн орчимд БНАСАУ Вонсан хотын ойролцоох зүүн эргийнхээ чиглэлд хэд хэдэн баллистик пуужингаар харвасан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлсэн байна. Сөүлийн тагнуулын дрон Умард Солонгосын агаарын хилийг зөрчсөнөөс үүдэн хоёр улсын харилцаа таагүй байгаа энэ үед Пхеньян ийнхүү пуужингаар харваж байгаа нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Умард Солонгосын пуужингууд 240 км орчим зайд туссан аж.

Энэ явдалтай холбоотойгоор Өмнөд Солонгос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлаж, уг туршилтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн өдөөн хатгалга хэмээн буруушаажээ. Харин Хойд Солонгос пуужин хөөргөхөөсөө өмнөхөн Өмнөд Солонгосыг дайсагнагч улс хэмээн үзсээр байгаагаа онцолж, Сөүлийн зүгээс гаргаж байгаа дипломат санаачилгуудыг бүтэшгүй зүйл хэмээн эрс няцаасан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Пхеньян цэргийн хүч чадлаа батлан харуулахын зэрэгцээ Сөүлийн өөдрөг төсөөллийг шууд таслан зогсоохыг эрмэлзэж байгаа хэрэг аж. 

Эх сурвалж: Reuters 

#баллистик пуужин, #Хойд солонгос,