Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нар өнгөрсөн сард Дорнод аймагт ажиллах үеэрээ гавлын ясны цоорхой нөхөх мэс заслыг нэг хүнд, нурууны жийргэвчийн ивэрхийг дурангаар авах мэс заслыг хоёр хүнд амжилттай хийжээ.

Энэ нь Дорнод аймагт анх удаа хийсэн хагалгаа юм. Мөн 50 иргэнд үзлэг хийж, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан гэж БОЭТ-өөс мэдээлэв.

БОЭТ-ийн эмч нар сүүлийн жилүүдэд гаднын орнуудад мэргэжил дээшлүүж, шинэ эмчилгээ, технологийг нэвтрүүлж байна. Тухайлбал, “Эмчийн хөгжил” төслийн хүрээнд өнгөрсөн оны сүүлээр БОЭТ-ийн ангиографи, мэдрэлийн мэс засал, урологи, хавдрын мэс заслын эмч нар БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ. Мөн нүдний болон төрөх эмэгтэйчүүдийн эмч нар Бусан хотын захиргааны тэтгэлгээр 14 хоногийн сургалтад хамрагдсан байна.

Эмч нар ийнхүү мэргэжил, ур чадвараа дээшлүүлснээр ходоодны хавдрыг тайрах нээлттэй мэс засал, нарийн гэдсэнд гуурс байршуулах хөнгөвчлөх хагалгааг нээлттэй хийдэг байсныг дурангийн аргаар хийдэг болжээ. Мөн өрцний ивэрхий засах мэс засал дурангаар, уушги хэсэгчлэн тайрах мэс засал, шуу богтосны хуурамч үе үүсгэсэн хугаралд хийсэн мэс засал амжилттай болсон байна. 

#Дорнод,