Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Турк улсын зүүн өмнөд хэсэгт орших нэгэн дунд сургуульд өчигдөр 14 настай сурагч галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэний улмаас есөн хүн амиа алджээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, мөн энэ үеэр 13 хүн шархадсан байна. Энэ нь тус улсад хоёр хоногийн дотор сургуулийн орчинд гарч буй хоёр дахь зэвсэгт халдлага болж байна.
Кахраманмарас мужид гарсан уг халдлагын улмаас найман сурагч, нэг багш амиа алдсан тухай Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи сэтгүүлчдэд мэдээлээд, шархадсан иргэдийн зургаагийнх нь биеийн байдал маш хүнд байгааг мэдээлэв. “Энэ бол манай сурагчдын нэгнийх нь үйлдсэн хувийн шинж чанартай халдлага байсан. Энэ бол террорист үйл ажиллагаа биш” гэж тэрбээр онцолжээ.

Мөн өнгөрсөн мягмар гарагт тус улсын зүүн өмнөд хэсгийн Санлиурфа мужийн нэгэн сургуульд сурагч нь байсан этгээд гал нээж, сурагчид болон багш зэрэг 16 хүнийг шархдуулсныхаа дараа өөрийгөө буудаж амиа хорлосон хэрэг гарсан юм.
Турк улсад зэвсгийн тухай хууль хатуу, зөвхөн 21-ээс дээш насны, тусгай зөвшөөрөл бүхий иргэд зэвсэг эзэмшихийг зөвшөөрдөг. Тиймээс ч сургуулийн орчинд, тэр тусмаа хүүхэд халдлага үйлдэх нь тун ховор байдаг аж.
Эх сурвалж: Reuters

#турк,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3564