БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Энэтхэг улсад айлчилж, Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж байна. Найман жилийн дараа Энэтхэгт айлчилж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болж буй Ли Жэ Мён “Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин маш доогуур байна. Цаашид хамтын ажиллагаагаа улам тэлж, өөр түвшинд хүргэхийг зорино” хэмээжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хоёр улсын худалдаа өнгөрсөн жил 25.7 тэрбум доллар байсан бол 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 50 тэрбум долларт хүргэхийг зорьж, эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулах төлөвтэй байна. Тэр тусмаа дэлхий дахинд өрнөж буй үйл явдал, дайн зөрчлийн улмаас эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед хоёр улс бие биедээ чухал стратегийн түншүүд болох боломжтойг Ли Жэ Мён онцолж буй.
Айлчлал, уулзалтын дүнд талууд хөлөг онгоцны үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн хүнс, хэрэглээний барааны худалдаа эргэлтээ эрс нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Энэтхэгээс Вьетнам улсад айлчлах юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3565