Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Өнөөдөр, орон нутгийн цагаар 16:52 цагт Японы Санрикугийн эргээс 100 км зайд газар  7.5 магнитудын хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас цунами болж магадгүйг Японы Цаг уурын агентлаг анхааруулж, иргэдийг илүү өндөрлөг, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна.

Газар хөдлөлтийн дараа 40 см өндөр  давалгаа Иватэ мужийн Мияко боомтод бүртгэгдсэн дараагийнх нь илүү өндөр, илүү хүчтэй байж магадгүйг мэргэжилтнүүд анхааруулж буй. Одоогоор Хоккайдо, Иватэ мужийн эргийн дагуу гурав хүртэлх метр  өндөр давалгаа  айсуй. 

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи газар хөдлөлт болсон бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг уриалаад байна. Цаг уурын агентлагаас энэ долоо хоногт ижил хүчтэй газар хөдлөлт давтагдаж, хөрсний гулгалт болох магадлалтайг анхааруулж байна.

Аомори, Мияги мужууд, Фүкүшима Дайни, Онагавагийн станцуудад одоогоор ямар нэгэн гэмтэл, хохирол учирсан гэх мэдээлэл алга байна.  

Ташрамд, Японд 7 ба түүнээс дээш магнитудын газар хөдлөлт дунджаар 16 сар тутамд нэг удаа тохиолддог. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Аомори мужийн эрэгт газар 7.6 магнитудын хүчтэй хөдөлсөн юм.  

Эх сурвалж: BBC

#Япон, #Аомори, #Мияги,