Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээ 2026 оны 4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Эдгээр өдрүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг танилцуулахын зэрэгцээ түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээний үеэр дулааны тавдугаар цахилгаан станц төслийн ажлын явцын талаар танилцууллаа.
ДЦС-5 төсөл нь Улаанбаатар хот болон төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байна. 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны хүчин чадалтай уг төсөл нь импортын хамаарлыг бууруулж, дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулахын зэрэгцээ дэвшилтэт технологиор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах давуу талтай. Төслийн талбай бэлтгэх, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл эхэлсэн бөгөөд 2026–2027 онд үндсэн барилга угсралт, тоног төхөөрөмжийн угсралтын ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ. Станцыг 2028 он хүртэл үе шаттай ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Салбар хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#Дулааны тавдугаар цахилгаан станц,