ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Молдавын салан тусгаарласан Приднестровь бүсэд амьдарч буй орос иргэдийн аюулгүй байдал заналхийлэлд өртөөд байгаа, мөн Москва тэднийг хамгаалахын тулд бүх арга хэмжээг авна гэж мэдэгдлжээ. Приднестровь нь ЗХУ задрахаас өмнө Молдавын бүрэлдэхүүнээс гарсан бөгөөд сүүлийн 30 гаруй жилийн турш харьцангуй тайван байсаар ирсэн. Гэвч Молдавын эрх баригчид салан тусгаарласан энэ бүс нутагт шахалт үзүүлсээр байна. 

Украинтай хиллэдэг энэ бүс нутагт байгаа Оросын иргэдийг хамгаалахын тулд ямар ч арга хэмжээ авахад бэлэн байна гэж Шойгу онцолж буй. Тэрбээр “Приднестровьд 220,000 гаруй Оросын иргэн амьдарч байгааг мартаж болохгүй. Киев болон Кишиневийн бодолгүй, хариуцлагагүй үйлдлүүдээс болж тэдний ашиг сонирхол, аюулгүй байдал заналхийлэлд өртөөд байна. Шаардлага гарвал Орос улс үндсэн хуулийнхаа дагуу тэднийг хамгаалахын тулд шаардлагатай бүх алхмыг хийж, боломжтой бүх аргыг ашиглана. Юуг ч үгүйсгэж болохгүй, бид хамгийн таагүй хувилбаруудыг ч авч үзэж байна” гэсэн байна. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #молдав, #ОРос,