Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын 2026 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний хүрээнд “Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх” чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны Байгалийн цогцолборт газарт хийсэн хяналт шалгалтын үеэр 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тусгай хамгаалалттай газрын “Устай Шаамарын Хадан хошуу” гэх газарт ховор амьтны жагсаалтад багтдаг 2 бодгаль Халиун бугыг хууль бусаар агнасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэв.
Уг хэргийг шалгуулахаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлж, холбогдох эд мөрийн баримтуудыг хүлээлгэн өгсөн байна. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран хууль бусаар агнагдсан амьтдын сэг зэмийг ариутгаж, устгалд оруулжээ. 

Хууль бусаар Халиун буга агнасан тохиолдолд Амьтны тухай хуульд заасны дагуу тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлэн бодгаль тутамд нөхөн төлбөр оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. 
Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ 12.7 сая төгрөгөөр тогтоогдсон байдаг.

Иймд иргэдийг ан агнуур хийхдээ хууль, журмыг мөрдөж, хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байх, амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийг нягтлах, зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлж байхыг БОУАӨЯ-аас зөвлөж байна.

ХАМТДАА БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДАА ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ.

#халиун буга, #БОУАӨЯ, #салбарын хяналт, #хууль бус ан агнуур,