Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, төлөөллийн байгууллагаар дамжуулан нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хуульчилж өгсөн байдаг.
Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гучин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно.” хэмээн өөрчлөн найрууллаа.
Өмнөх хуулийн заалтаар шат, шатны иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын хувьд ялгамжтай байдал үүсгэж байсныг хуулийн төсөлд өөрчлөлт оруулж төлөөллийн байгууллагаар дамжуулан нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчинг бүрдүүллээ.
Энэхүү хуулийн өөрчлөлтийг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эрдэнэт-Овоо:
USD | 3567
EUR | 4118
CNY | 519.7
RUB | 42.7
JPY | 22.05
KRW | 2.33
