Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаа зорилтдоо хүрсэн гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Epic Fury" ажиллагаа албан ёсоор дуусгавар болсныг зарлаад, АНУ энхийн замыг илүүд үзэж байгааг уламжлав. Тиймээс Ерөнхийлөгч Трамп Ирантай хэлэлцээр хийхийг эрмэлзэж байгааг тэрбээр тэмдэглэсэн юм.
Түүнчлэн Марко Рубио одоо хэрэгжиж буй, Ормузын хоолойг нээх "Project Freedom" ажиллагааг өмнөх байлдааны төлөвлөгөөнөөс тусдаа, хамгаалалтын шинж чанартай гэж тодорхойлсон бөгөөд хэн нэгэн АНУ-ын хүчин рүү түрүүлж гал нээхгүй бол цэргийн хүч хэрэглэхгүй гэдгийг тэрбээр мэдэгдлээ.
Хэдийгээр цэргийн ажиллагаа зорилгодоо хүрсэн гэж Рубио мэдэгдэж байгаа ч Иран улс 900 гаруй фунт буюу 408 кг баяжуулсан уранаа хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга энэ талаар аливаа дипломат шийдэлд Ираны цөмийн материалыг зайлшгүй тусгах ёстойг санууллаа.
Мөргөлдөөний улмаас Одоогоор Ормузын хоолойд 10 далайчин амиа алдаж, 87 орны 23,000 орчим хүн хөлөг онгоцууд дээр гацаад байгааг тэрээр мөн дурдсан юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567