Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс өнөөдөр (2026.05.06) Нийтийн өмчийн хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ.

Иргэдэд үр өгөөж нь хүртдэг, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын сайн шийдэлтэй хуулийн төслүүдийг УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэлэлцүүлэхэд анхаарахыг УИХ-ын дарга С.Бямбацогт ажлын хэсгүүдэд үүрэг болгосон. Иймд 29 гишүүнтэй ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүд идэвхийлэн ажиллаж, төслийг бэлтгэхдээ аль болох олон төлөөллийн санал бодлыг сонсож, тусгах чухал байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа хэлэлцүүлгийг нээхдээ онцлов. 

Цуврал хэлэлцүүлгийн энэ удаагийнхад 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг дэх төрийн болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллагуудын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, судлаачид оролцож, тулгамдаад буй асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн юм. Төсвийн хөрөнгөөс бүрддэг өмчийг төрд харьяалуулах уу, орон нутагт уу гэдэг нь амьдрал дээр маргаан дагуулсаар ирсэн, төр өмчтэй байж гэмээнэ чухам юуг өмчлөх ёстойг, бизнес эрхэлж болохгүй талаар тэд өгүүлж байлаа. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл илтгэлдээ, төрийн болон орон өмчит компаниудыг нь өөрчлөн байгуулах, нэгтгэн нийлүүлэх, татан буулгах, бүтээмж, засаглалыг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хуульчлах нь зүй ёсны хэрэгцээ, шаардлагаас үүдэлтэйг танилцуулсан. Тэрбээр мөн өмчийн бүртгэл, хяналтын тогтолцоог үр бүтээлтэй болгох асуудал хөндсөн. 

Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлээд байгаа 10 бүлэгтэй хуулийн төсөлд төр бизнес эрхлэх зохисгүй, улсынхаа онцлогт нийцсэн төрийн өмчит компани байгуулахдаа холбогдох яамд санал гаргаж, парламентаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тусгасан. Төрийн статустай компаниуд засаглал, үр бүтээмжийн хувьд ил тод болж, хариуцлагын тогтолцоонд орсноор авлига, улс төрийн нөлөөнөөс ангид үйл ажиллагааг эрхлэх, өргөжин тэлэх, улмаар алтан хувьцаа, ногдол ашгийн үр шимийг иргэдэд хүртээх боломж бүрдүүлнэ хэмээн тооцсон талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Б.Төрбат танилцууллаа. Манай улсын хэмжээнд төрөөр овоглосон 109 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 86 нь толгой компани, 23 охин, хараат компани бөгөөд эдгээрийн орлого, зарлагыг улсын төсөвтэй харьцуулахад, нийт орлого нь төсвийн 96 хувьтай, зарлага нь 75 хувьтай тэнцэж байсан. Гурван жилийн өмнөх байдлаар ногдол ашиг, татвар, хураамж хэлбэрээр 5.8 их наяд төгрөгийг төрийн өмчит компаниудаас улсын төсөвт төвлөрүүлсэн судалгаатай. Эдгээрээс таван компани л орлогын дийлэнхийг бүрдүүлдэг буюу 4.75 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. харин 43 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. 

Санхүүгийн сахилга бат, хяналт, хариуцлагатай холбоотой нийтлэг зөрчлүүд гэвэл худалдан авалтын үйл явц ил тод биш, ашиг сонирхлын зөрчилтэй, өндөр өртгөөр чанар муутай худалдан авалт хийх нь элбэг, нээлттэй тендер шалгаруулалт баримтлахгүй, шууд худалдан авах сонирхол өндөртэй. Тендерийн баримт бичгийг дутуу боловсруулсан, төрийн өмчит компанийн бүтцийг оновчгүй зохион байгуулсан, нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрийдлээр үргүй зардал гаргасан, орлогыг бууруулж төлөвлөдөг зэрэг олон  тохиолдол гарч байсан. Нийт 7.6 их наяд төгрөгийн 264 алдаа, зөрчил бүртгэгдээд байгаа. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дөрвөн үндсэн шийдэл буюу "Нийтийн өмч" болон "бусад өмч"-ийн удирдлагыг ялгамжтай зохицуулах, өмчийн талаар шийдвэр гаргах этгээдийн тодорхой болгох, гүйлгээний зардлыг бууруулах, орон нутгийн өмчийн харилцааг тодорхой зохицуулахаар тусгажээ. 

Харин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл мэдээлэлдээ, "хувьчлал" гэсэн нэр томьёоноос татгалзаж, "бусдын өмчлөлд шилжүүлэх" тухай ойлголтод  хамааруулах санал гаргасан талаар дурдлаа. Учир нь өнөөдөр мөрдөж буй 20 хуулийн 143 заалтад "хувьчлал" гэсэн үг орсон байгаа ч Нийтийн өмчийн хуулийн төсөлд энэ талаар огт тусгаагүйг анхаарах хэрэгтэй гэлээ. 

Хэлэлцүүлэгт судлаачдаас гадна УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг, О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Ажлын хэсгийн бүрэлдэхүүний хувьд оролцогчдын асуултад хариулсан юм. Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, эдийн засгийн үр ашиг нь урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангах бодлогын суурь болох учиртай, иргэн төвтэй эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарна хэмээв. Зөвлөх үйлчилгээний хүрээнд өгсөн дүгнэлт, зөвлөмжүүдийг төсөлд тусгасан талаар Засгийн газрын төлөөлөл хариулж байлаа.

Олон Улсын зөвлөхүүдийн зүгээс төрийн өмчийн харилцаанд нийтийн үйлчилгээний үүргээ ухамсарлаж, тайлагнах зарчим баримтлах, улс төрийн нөлөөллөөс холдуулах чухал гэж зөвлөсөн тухай өгүүлсэн. Хуулийн төслүүдийг нэгтгэх эсэх, нэр томьёог өөрчлөх талаар оролцогчид саналаа илэрхийлсэн. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг Ажлын хэсэг нэг бүрчлэн бүртгэн авч, санал хураалтаар шийдвэрлээд, төсөлд тусгуулна гэж Ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа гишүүн хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#live, #хэлэлцүүлэг, #Эдийн засгийн байнгын хороо,