Ойрх Дорнодод өрнөж буй дайныг зогсоох зорилгоор АНУ-тай хийж буй хэлэлцээнд Иран улс зөвхөн шударга бөгөөд иж бүрэн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийллээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсаныхаа дараа хэлэлцээрийн явцад улсынхаа хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалахын тулд бүх хүчээ дайчлахаа онцолсон байна. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талуудын хэлэлцээ урагшилж байгааг байгааг дурдаад, Ормузын хоолойгоор хөлөг онгоцуудыг нэвтрүүлэх "Project Freedom" ажиллагааг түр зогсоож байгаагаа зарлав.

Ерөнхийлөгч Дональд Трамп мөн Ираны цэргийн хүчин чадал эрс суларч байгаа нь Тегеран энх тайвныг хүсэж байгаагийн илрэл гэж үзэж буйгаа илэрхийллээ. Харин нөгөө талд Иран бүрэн эрхт байдлаа хамгаалж, цөмийн хөтөлбөрийг энхийн зорилгоор хэрэгжүүлэх эрхтэй гэсэн байр сууриа хадгалсаар байна. Одоогоор хоёр улсын дипломат хэлэлцээ үргэлжилж байгаа ч дараагийн шат буюу нүүр тулсан уулзалт товлох оролдлого хараахан үр дүнд хүрээгүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

#ойрх дорнод,