БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2023 онд Мөрөн хотын нисэх буудлын урд “Хилчин” төгөл байгуулжээ.

Тус төгөлд жил бүр 700-800 мод нэмж тарихаар төлөвлөсөн бөгөөд хилчид болон Мөрөн хотын иргэдийн амарч, зугаалж, чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчин бүрдүүлэх зорилготой юм.

Энэ хавар нийт 4 төрлийн 950 мод, бут тарьсан байна. Цаашид тарьсан мод, бутыг тогтмол арчилж, ургуулахын зэрэгцээ гэрэлтүүлэг, сандал, сүүдрэвч зэрэг тохижилтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ.

#Хилчин төгөл,