Автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани энэ санхүүгийн жилд ойролцоогоор 4.3 тэрбум ам.долларын хохирол амсах төлөвтэй байна. Ираны дайн, Ойрхи Дорнодын хямралын улмаас тус компани улирлын ашиг нь бараг 50 хувиар буурч байгааг тэд тайлагнаж буй нь энэ. Хэдийгээр хосолсон хөдөлгүүрт буюу хайбрид автомашины эрэлт их байгаа ч дайны улмаас үйлдвэрлэлийн зардал өсөж, нийлүүлэлт саатаж байгаа нь тус компанид томоохон цохилт болох шинжтэй.
“Toyota”-гийн зүгээс энэ жил хайбрид автомашины борлуулалт түүхэндээ анх удаа таван саяас давна гэж хүлээж байгаа юм. Ойрхи Дорнодын хямрал эрчим хүчний үнийг өсгөж, хэрэглэгчид түлшинд хэмнэлттэй автомашин сонгохыг чухалчилж байна. Гэсэн ч үүнийг дагаад үйлдвэрлэлийн үндсэн зардал өсөж байгаа тул борлуулалт нь ашигт ахицтай нөлөөлөхөөргүй байгаа юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ээр дуусгавар болсон санхүүгийн улиралд тус компани 569.4 тэрбум иен буюу 3.6 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажилласан байна. Энэ нь өмнөх жилийн мөн үеийн 1.1 их наяд иентэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм.
Компанийн тооцоолсноор, Ойрхи Дорнодын хямралын нөлөө 2027 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд нийт 670 тэрбум иен буюу 4.3 тэрбум ам.доллар байх бөгөөд үүний 400 тэрбум нь түүхий эд, түлшний үнийн өсөлтөөс, үлдсэн 270 тэрбум нь ложистикийн саатлаас үүдэлтэй байх аж.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567