Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан бөгөөд хууль батлагдсанаар Хан Хэнтийн нуруу, Хангай нуруу, Монгол Алтайн нуруу, говь, хээрийн экосистемүүдийг улсын тусгай хамгаалалтад авсан. Мөн Хөвсгөл, Увс, Хар ус, Тэрхийн цагаан, Буйр зэрэг томоохон нууруудаас гадна Орхон, Туул, Хэрлэн, Онон зэрэг томоохон голуудын эхийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Өөрөөр хэлбэл, уг хууль нь Монгол Улсын экологийн аюулгүй байдлыг хангах, байгалийн бүс бүслүүр, ховор ан амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг байгуулах, хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл.
Монгол Улсын нийт газар нутгийн 20.8 хувьтай тэнцэх 32.8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газар нутгийн улсын тусгай хамгаалалтад аваад байгаад бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийг сүлжээг өргөжүүлж 2030 гэхэд 30, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолд Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн арга зүйгээр хийж, судалгаанд суурилсан байгаль хамгааллын менежмент хөгжих боломжийг бүрдүүлэх, газар нутгийн хамгааллын менежментэд олон талын оролцоонд тулгуурласан хамтын менежментийн зарчмыг нэвтрүүлж, удирдлага зохицуулалт, санхүүжилтийг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай гэж тусгасан тул хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга. Э.Цогбадрал 32 жил болсон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль шинэчлэгдэх шаардлагатай гэдгийг тодотгосон. Тэрбээр "32 жлийн өмнө хамгаалалтын менежмент илүү зонхилсон байсан бол одоо хамтын менежмент чиглэл рүүгээ явж байгаа нь иргэд, олон нийтэд нэлээн хүлээлт үүсгээд байгаа" гэсэн юм.
Фото сурвалжилга










Гэрэл зургийг MPA

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567
EUR | 4093
CNY | 520.8
RUB | 42.76
JPY | 22.3
KRW | 2.35

