АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны долоодугаар сард Шотландад байгуулсан худалдааны хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг Европын холбооноос шаардлаа. Ингэхдээ тэрбээр ирэх долоодугаар сарын 4-ний өдрийг эцсийн хугацаа болгон заасан байна.  

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Хэрэв заасан хугацаанд Европын холбооны зүгээс АНУ-ын аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний татварыг тэглэх амлалтаа хэрэгжүүлэхгүй бол автомашин болон импортын бусад бараанд ногдуулах тарифаа эрс нэмэгдүүлнэ гэдгийг анхааруулав. 

Тэрбээр Евро комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй утсаар ярьж, энэхүү шийдвэрээ танилцуулсан аж. Нөгөө талаас тус холбоо хэлэлцээрийн хэрэгжилтэд ахиц гарч байгааг тэмдэглэсэн ч Евро парламент дээр зарим хууль тогтоомжийн заалтууд дээр санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа тул тавдугаар сарын 19-нд дараагийн шатны хэлэлцээг хийхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Reuters 

#Европын холбоо, #Трамп,