Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын шатахууны хоригийн улмаас импортын бодит зардлыг нөхөх зорилгоор тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бензин, дизель түлшний үнийг хувьсах тогтолцоонд шилжүүлж байгаагаа Куба улсын Сангийн яам албан ёсоор мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Куба руу шатахуун экспортлох аливаа улсад татвар ногдуулахаа мэдэгдсэний дараа Гавана хотын шатахуун түгээх станцуудын нөөц бараг дуусаад байгаа юм.

Шинэ тогтолцооны дагуу шатахууны үнэ нь нийлүүлэгч, тээвэрлэлтийн зардал, даатгал болон олон улсын зах зээлийн хэлбэлзлээс хамааран станц бүрт өөр өөр байх бөгөөд үнийг нийтэд нээлттэй мэдээлэх аж. Кубын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хувийн хэвшлийнхэнд шатахуун бие даан импортлох эрхийг нээж өгсөн юм. Гэсэн ч одоогийн байдлаар АНУ-ын нийлүүлэгчид Кубын хувийн бизнесүүдэд зориулж 30 гаруй мянган баррель шатахуун илгээгээд байгаа нь зөвхөн эдгээр аж ахуйн хэрэгцээг хангаж байна. 

Шатахууны хомсдолоос үүдэн Кубын иргэд автомашинаа унахаа болихоос өөр аргагүй байдалд ороод байгаа бөгөөд хар зах дээр бензиний үнэ нэг литр нь 8-10 ам.долларт хүрсэн нь жирийн иргэдийн худалдан авах чадвараас хэд дахин давсан ханш болоод байна. НҮБ-ын зүгээс Трампын шатахууны хоригийг хууль бус гэж үзэн, Кубын ард түмний хөгжих эрх болон хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол зэрэг наад захын хэрэгцээгээ хангах эрхийг нь зөрчиж байна хэмээн эрс шүүмжилж буй. 

Эх сурвалж: Reuters 

#Куба улс, #АНУ-ын шатахууны хориг,