Дорнод аймгийн удирдлагууд Тосон хулстайн байгалийн нөөц газрын хамгаалал, менежментэд онцгой анхаарч, хадлан бэлтгэх болон отрын мал нэвтрүүлэхийг бүрэн хориглоод зогсохгүй орон нутгийн тусгай хамгаалалттай газрын захиргааг байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, байгалийн дурсгалт гэсэн дөрвөн ангилалд хамруулахаар заасан бөгөөд үүнээс байгалийн нөөц, байгалийн дурсгалт газрын хамгаалалтыг орон нутаг хариуцах зохицуулалттай. Гэвч энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгоогүйгээс хууль бодит байдал дээр хангалттай хэрэгжиж чадалгүй, олон байгалийн нөөц газар хамгаалалт, менежментийн хувьд орхигдсон хэвээр иржээ.
Харин Дорнод аймаг энэ асуудалд бодитой анхаарч, тодорхой төсөв, хөрөнгө шийдвэрлэн 2020 оноос орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулж, хамгаалалтын захиргааг долоон орон тоотойгоор тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Тосон хулстайн хөндийд зургадугаар сарын сүүлчээр газар хөдөлж буй мэт цагаан зээрийн сүрэг тал нутгийг бүрхэн нүүдэллэх нь энэ нутгийн онцгой дүр төрхийг илтгэнэ. Хур борооны усаар тэжээгддэг нуур, тойрмуудад усны шувууд олноор буудаллан саатдаг бөгөөд шилийн сар, цэн тогоруу, ангир, хошуу галуу, шонхор, хээрийн бүргэд зэрэг нийт 139 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг.
Иймээс ан амьтан, шувуу ажиглах сонирхолтой гадаадын жуулчдын зорин ирэх газрын нэг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Мөн зам, харгуй нь бартаа саад багатай тул жилийн аль ч улиралд зорчих боломжтой бөгөөд байгальд түшиглэсэн аялал жуулчлалыг зохистой хэмжээнд хөгжүүлэхэд тохиромжтой бүс нутагт тооцогддог.

#Дорнод, #Тосон хулстай,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567