ХЭҮК-оос “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт олон нийтийн, нээлттэй хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа. 

Технологи хүний өдөр тутмын амьдрал, хувийн орон зайд улам гүнзгий нэвтэрч байна. Ийм цаг үед технологийн хөгжил хүний эрх, эрх чөлөө, хувийн мэдээллийн хамгаалалтай хэрхэн уялдах ёстой вэ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023–2025 онд “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтыг 11 салбарыг хамруулан зохион байгуулж, хяналт шалгалтын ажлыг хийж дуусгалаа. Тус хяналт шалгалтын хүрээнд олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Судалгаагаар олон нийтийн сүлжээний зохицуулалт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ хууль бус, хортой контентын тархалтыг шуурхай хязгаарлах, платформын ил тод байдал, хариуцлага, гомдол шийдвэрлэх хараат бус механизмыг бүрдүүлэх шаардлагатай болохыг онцоллоо.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #хэүк, #Хүний эрх ба цахим технологи”,