Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) захирал Жон Рэтклиффээр ахлуулсан төлөөлөгчид өчигдөр Хавана хотод айлчилж, Кубын Дотоод хэргийн яамны удирдлагуудтай уулзсан байна. АНУ-ын зүгээс Кубын эсрэг нефтийн хориг тогтоосны улмаас тус улсад эрчим хүчний гүн хямрал нүүрлээд буй. Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед Кубад үзүүлэх шахалтаа эрс чангатгасан нь энэ. Гэхдээ тэрбээр БНХАУ руу айлчлахаар мордохынхоо өмнө Кубатай хэлэлцээ хийх гэж байгаагаа мэдэгдэж байсан юм.
Уулзалтын үеэр Кубын тал АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн аюул занал учруулахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.Мөн талууд хоёр орны болон бүс нутаг, олон улсын аюулгүй байдлыг хангах үүднээс хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын зүгээс Кубад 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал тавьсан аж. Үүний зэрэгцээ Хавана хотод лхагва гарагаас эхлэн иргэд жагсаж, эрчим хүчний тасалдлыг эсэргүүцэж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567