Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Боливийн нийслэл Ла Пас хотод пүрэв гарагт уурхайчид гудамжинд гарч, Ерөнхийлөгч Родриго Пасыг огцрохыг шаардан жагслаа. Жагсаалын үеэр тэд цагдаа нарын шаардлагыг эсэргүүцсэнээс мөргөлдөөн гарсан байна.

Орон нутгийн уурхайчид тэсрэх бодис болон түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн зохицуулалтыг илүү боловсронгуй болгохыг шаардаж байгаа юм. Ам.долларын хомсдол болон дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор тус улсад түлш, хүнсний хямрал нүүрлэсэн нь тариаланчид болон үйлдвэрчний эвлэл ийнхүү жагсахад хүргэж байна. Ерөнхийлөгч Родриго Пас албан тушаалдаа томилогдоод ердөө зургаан сар болж байгаа ч амласан шинэчлэлүүд нь үр дүнд хүрэхгүй байгаа тул иргэд түүнийг огцрохыг шаардаж байгаа юм. 

Жагсагчид сүүлийн өдрүүдэд нийслэлийн гол замуудыг хааснаар эмнэлгийн хүчилтөрөгч, эм тариа болон хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэж, олон мянган ачаа тээврийн машин хурдны зам дээр гацаад байгаа юм. Засгийн газрын зүгээс энэхүү үймээнийг  зүүн хүчний Ерөнхийлөгч Эво Моралес болон сөрөг хүчнийхний турхиралт  гэж буруутгаж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Болив,