Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.05.14/ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажилд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн түүнчлэн, ус болон ой болон биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, хог хаягдлын менежментийн чиглэлийг эрчимжүүлж, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх талаар хэлэлцэв.
Уулзалтын эхэнд Элчин сайд Коринн Пэрера COP17 хурлын бэлтгэл ажил ид өрнөж буй энэ цаг үед хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэн тус хуралд Франц Улсын Засгийн газар, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч оролцохоор төлөвлөж буй талаар дурдлаа.

Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо болсон ИХ-7 /G7/-ийн байгаль орчны сайд нарын дээд хэмжээний уулзалтад сайд Ц.Сандаг-Очир нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувиар уригдан оролцож, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудлаар хэлэлцсэн хэлэлцээр амжилттай болсонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Харин сайд Ц.Сандаг-Очир хоёр улсын хамтын ажиллагаа цаг уур орчны шинжилгээ, ус болон ой болон биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, хог хаягдлын менежментийн чиглэлд хөгжиж ирснийг цохон тэмдэглэлээ.
Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас Цаг уур, орчны шинжилгээний газар, Ойн газар, Усны газартай хамтран хэрэгжүүлэх “Монголд цөлжилтийн эсрэг тэмцэх нь” төсөлд 1 сая орчим еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн нь цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг бууруулах томоохон дэмжлэг болж байгаад талархал илэрхийлэв.
Тус төсөл нь:
- Цаг агаарын урьдчилсан мэдээ мэдээлэл боловсруулах;
- Ой хээрийн түймрээс сэргийлэх, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах;
- Усны удирдлага ялангуяа гүний усны нөөцийн тогтвортой удирдлагын чиглэлээр шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг бий болгох гэсэн гурван бүрэлдэхүүнээс бүрдэх юм.
Төсөл хэрэгжсэнээр хоёр орны байгаль орчны хамтын ажиллагааг уламж бэхжүүлж, Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт ихээхэн хувь нэмэр, үр өгөөжтэй алхам болно гэдгийг тэрбээр онцоллоо.