Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “худал мэдээлэл тараах” зохицуулалт нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ажлын хэсэг боловсруулан ажиллаж байна.

Гэвч тус Ажлын хэсгээс “гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтыг шинээр томьёолон төсөлд тусгасан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товложээ.

Иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах нэрийн дор улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах, сэтгүүлчдийг урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаанд олноор нь татан оролцуулах, айдас болгоомжлол бий болгон агуулгын хяналт тогтоох оролдлого өмнө нь удаа дараа гарч байсныг судалгаа, статистик мэдээллүүд харуулдаг байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх хүрээнээс хальж, шинэ төрлийн эрүүгийн зохицуулалт оруулах нь хууль тогтоох үйл ажиллагааны зорилгоос давсан үйлдэл бөгөөд энэ нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж болзошгүй гэж үзэж буйгаа хуульчид болон иргэний нийгмийн төлөөлөл илэрхийлжээ.

Тэдний зүгээс “гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтыг тусдаа хуулийн төсөл хэлбэрээр боловсруулж, дагалдах судалгаа хийх, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, хуульд заасан бүх шатны процессыг хангаж байж өргөн мэдүүлэх ёстойг сануулан, одоогийн төслийн хүрээнд уг заалтыг оруулах оролдлогоо нэн даруй зогсоохыг шаардаж байна.

ШААРДЛАГА

Үндсэн хуулийн үзэл бодлоо Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13:14 “худал мэдээлэл тараах” зүйл нь чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийг түүнд нийцүүлэн хуулийн төслийг Ажлын хэсгээс боловсруулаад байна. Гэвч тус Ажлын хэсгээс “гүтгэх” гэмт хэргийг хуулийн төсөлд томьёолон оруулж байгааг дэмжих эсэхийг Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах хуулийн зохицуулалтын цаана улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилох, урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаагаар далимдуулан сэтгүүлчдийг олноор нь хоморголон, залхаан цээрлүүлэх, айдас болгоомжлолоор удирдан агуулгын хяналт тогтоох санаархал хэрэгжүүлж ирсний статистик судалгаа харуулж байгаа болно. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчлөх үндсэн зорилгоос хэтйдэн шинэ нэмэлтийг оруулахаар хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх нь хуульд нийцэхгүй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу тусад нь хуулийн төсөл өргөн мэдүүлж, олон нийтээр хэлэлцүүлэх, дагалдах судалгаа хийх, өргөн мэдүүлэх шаардлагатайг сануулж эл үйлдлээ нэн даруй залруулахыг шаардаж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
ГЛОБ ИНТЕРНЭЙШНЛ ТӨВ
МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО
МОНГОЛЫН АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО
НИЙСЛЭЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

УЛААНБААТАР ХОТ
2026 ОН

#онцолсон, #мснэ,