Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци (КОМИР)-н Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын захирал Бан Сон Бэкийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр “Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв” төслийн хэрэгжилтийн явц, төслийн удирдах зөвлөлийн хуралдааныг ирэх аравдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй талаарх мэдээллийг БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци (КОМИР)-ийн Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын захирал Бан Сон Бэк өглөө. Мөн тус байгууллага нь АМГТГ-тай мэргэжилтэн судлаачийг богино хугацааны сургалтад хамруулах, харилцан мэдээлэл солилцох, ур чадавхийг дээшлүүлэх зэрэг хамтын ажиллагаатай болохыг яриандаа дурдаад өнгөрсөн хугацаанд Монгол Улсын уул уурхайн салбарт нийт 54 төсөл хэрэгжсэн хэдий ч хоёр орны эрдэс баялгийн салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлэх шаардлагатай болохыг илэрхийллээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ярианы эхэнд “Монгол Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв” нээлтээ хийж үйл ажиллагаа явуулж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглээд, цаашид уул уурхайн хаалт, нөхөн сэргээлт, оюутан сургах болон тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн судалгаа явуулах зэрэг үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахыг хүслээ. Мөн Монгол, Солонгосын ховор металлын хамтарсан хорооны хуралдааныг ойрын хугацаанд хийх, “Уул уурхайн долоо хоног-2026”` арга хэмжээнд БНСУ-ын Үйлдвэр, худалдааны сайдыг урьж оролцуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв.
Үргэлжлүүлэн яриандаа Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах өргөн боломж бүрдэж байгааг онцлов.

#АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, #КОМИР, #Бан Сон Бэк,