Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд айлчилж, Хятадын удирдлагатай уулзаад буцсанаас хэдхэн хоногийн дараа Оросын Төрийн тэргүүн Владимир Путин хүрэлцэн ирлээ. Түүнийг Бээжингийн нисэх онгоцны буудалд  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хүндэтгэлтэйгээр угтан авсан байна. 

Олон улсын улс төр, эдийн засгийн нөхцөл эгзэгтэй байгаа энэ үед В.Путин ийнхүү айлчилж, Хятадын тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж буй нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм. Тэр дундаа Төрийн тэргүүд албан ёсны дээд хэмжээний уулзалтаас гадна хамтдаа цай уухаар төлөвлөж байгааг шинжээчид, хэвлэлийнхэн онцоллоо. Өнгөрсөн долоо хоногт болсон Трампын айлчлал албан ёсны уур амьсгалтай байсан бол Путин Ши Жиньпинтэй албан бус орчинд цай ууж байгаа нь андын нөхдийн, илүү дотно харилцааг илтгэж байна ажиглагчид үзэж буй. 

Албан ёсны дээд хэмжээний уулзалтын үеэр талууд стратегийн түншлэлийг бэхжүүлэх 47 хуудас бүхий хамтарсан мэдэгдэл гаргаж, эдийн засаг, дэд бүтцийн 40 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Тэр дундаа Оросоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч-2"  хоолойн төслийн хэлэлцээрийг эцэслэн тохиролцох асуудал гол байр суурийг эзлэх нь.

Товчхондоо, дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрнүүд АНУ, Хятад, Орос улсууд Ойрхи Дорнодын дайн болон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдтэй холбоотойгоор өөр өөрсдийн стратегийн нүүдлээ хийж байна. Түүнчлэн Бээжин Трамп, Путин нарыг дараалан хүлээн авснаар шинээр бүрэлдэж буй олон туйлт дэг журмын гол зангилаа цэг болохоо харуулж байна гэж шинжээчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters 

#БНХАУ, #Путин,