Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсгээс өнөөдөр /2026.05.20/ Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Р.Батболд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,  холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 60 гаруй оролцсон.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр өнөөдрийн хэлэлцүүлгээр “Эрдэс баялаг олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаа”, “Байгалийн нөөц ашиглах үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд хоёр хэсэгтэйгээр салбар бүрийн төлөөллөөр уг хуулийн төслийг хэлэлцүүлэхийг онцлоод төслийг сайжруулахад оролцогчдын санал бүр чухал тул саналаа чөлөөтэй илэрхийлэх, шаардлагатай бол цаасаар бичиж ажлын хэсэгт уламжилж болно гэв.

Хэлэлцүүлгийн эхэнд Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар ажлын хэсгийн ахлагч танилцуулав. Хуулийн төсөл нь байгалийн нөөцийг ашиглахад олон нийт хяналт тавих, иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн байна.

Ил тод байдлыг хангах зарчмын талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа, хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх гэдэг нь мэдээлэл, тайлан харилцан уялдаатай нэгдмэл байхад чиглэсэн. Өөрөөр хэлбэл, бүх салбарт тайлан өгдөг механизмыг нь хуульчлахаар цаас үйлдвэрлэх ажил бий болчих вий гэсэн шүүмжлэлүүд ихээр ирсэн. Иймд үүнээс сэргийлж нэг л тайлан гаргаад түүнийг нь Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн холбогдох бүх байгууллагууд татаж ашиглагддаг байхаар зохицуулж байгаа юм. Тэгэхээр төслийн хүрээнд тайлан нэмэхгүй гэдгийг онцолж байлаа.

Түүнчлэн хуулийн төслийн хүрээнд төрийн албыг томруулахгүй бөгөөд одоо байгаа албан тушаалтнуудын эрх, үүрэгт нь жил бүр гардаг байгалийн нөөц ашиглалтын ил тодын тайланд хэрхэн хяналт нь тавих зохицуулалтыг чиглүүлсэн гэв.

Амьтан, ус,  ой гээд байгалийн дагалдах баялгийг ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хуулиар, эрдэс баялгийн олборлолтын ашиглалтын төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд АМНАТ-ийн төлбөр авах харилцааг зохицуулдаг бол энэ хуулийн төслөөр дээрх хоёр хуулийг нэгтгээд үйл ажиллагааг нь ил тод болгоход чиглэсэн гэдгийг Б.Уянга гишүүн онцлоод хуулийн төслийн хэрэгцээ шаардлага, агуулга, зарчим зохицуулалт, хүрээ хязгаар, эрх үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Хэлэлцүүлэгт “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилт Монгол Улсад” сэдвээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, “Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын орлогч Г.Тамир "Эрдэнэт үйлдвэр" олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад хэрхэн оролцож байгаа талаар”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням “Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалт”, “Төлсөн авснаа нийтэл” эвслийн зохицуулагч, Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Баярсайхан Д.Цэрэнжав нар “Ил тод байдал-Иргэний нийгмийн байр суурь” сэдвээр тус тус мэдээлэл хийж, илтгэл хэлэлцүүллээ.

Тухайлбал, илтгэгч Ц.Цолмон 2003 онд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын “Дэлхийн санаачилга” хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор  55 орон нэгдээд байна. Үүнд манай улс 2006 
оноос нэгдэн орсон бөгөөд анх аж ахуйн нэгжүүд төлсөн татвараа, Засгийн газар хүлээн авсан орлогоо нийтэлж эхэлсэн бөгөөд 2013 оноос энэ нь олон улсын стандарт болж өргөжсөн байна. Уг стандарт  нь 2016, 2019, 2023 онд шинэчлэгдэж одоогоор 196 шаардлагаас бүрдэн эрдэс баялгийн салбарын оролцогч бүрийг ил тод болгох, компани, Засгийн газрын хариуцлагатай, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, сайн засаглалыг төлөвшүүлэх зорилгод чиглэж байна гэлээ. Мөн тэрбээр цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд ОҮИТБС-аас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар бодитой хувь нэмэр оруулах нь зүйтэй гээд уг үйл ажиллагаа олон жил санаачилга, төсөл хэлбэрээр явж байгаа нь цаашид хариуцлагатай байдал суларч болзошгүй тул биеэ даасан хуулийг баталж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай гэж байлаа.

Түүнчлэн эрдэс баялгийн салбарт сайн засаглал, мэдээллийн ил тод байдал, хариуцлагатай байдлын чиглэлд олон улсын туршлагыг нэвтрүүлэх асуудлыг идэвхжүүлж, авилгагүй нийгэм, салбарыг цогцлооход мэдээлэл, арга зүйн дэмжлэг үзүүлэх, эл салбарын эдийн засгийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, алдагдаж болзошгүй нөөцийг илрүүлэхэд олон нийтийн оролцоог өргөжүүлэх, шийдвэр гаргагчдыг зөв шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, оролцогч талууд, ажиллагсдын чадавхийг сайжруулах шаардлагатай байна гэж байлаа.

Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням танилцуулгадаа, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл өгөхийн  зэрэгцээ цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэв. Тус танилцуулгад цаашид олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг олон улсад бүх төрлийн ашигт малтмал, газрын тос, байгалийн хийн салбарт хэрэгжүүлдэг. Эхний ээлжинд олон улсын стандартын дагуу зөвхөн олборлох салбарт ил тод байдлыг хангахад түлхүү анхаарах саналтай байгааг дурдсан байлаа.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлд байгаль орчны мэдээллийн сангийн асуудлыг тусгайлан зохицуулсан байдаг. Олон улсад хэрэгжиж байгаа практикт олборлох үйлдвэрлэлд одоогоор байгалийн нөхөн сэргээгддэг нөөцтэй холбоотой мэдээллийг оруулах байдал түгээмэл биш байгааг дурдсан байлаа. Байгаль орчны мэдээллийн сан гэж байгаль орчны өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, баяжуулах, өөрчлөх, шинэчлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааг хангах мэдээллийн технологийн иж бүрдлийг хэлнэ гэдгийг танилцуулгад дурдсан байв.

Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх илтгэл, мэдээллийн хүрээнд асуулт асууж, санал хэлсэн. Тодруулбал, тэд хуулийн төсөл батлагдвал холбогдох хэчнээн хуулийн зүйл, заалт хүчингүй болох, байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлыг хангах хүрээнд одоо мөрдөгдөж буй журмын хүрээнд аж ахуйн нэгжүүдээс гаргаж буй тайлан нэмэгдэх эсэх, энэ хууль салбарын аж ахуйн нэгжүүдийг том, жижиг гэлгүй нийтлэг эрх ашгийг хангахад чиглэсэн эсэхэд анхаарсныг тодруулж байлаа.

Мөн хуулийн төсөлд олон нийтийн мэдэх эрхийг хангах агуулгыг илүү тодорхой болгох, иргэдийн эрх, үүрэг оролцооны асуудлыг нарийвчлан тусгах, хуулийн зорилгод байгалийн нөөцийг тогтвортой ашиглах гэдэг агуулгад чиглүүлэх санал хэлж байлаа. Түүнчлэн төсөлд зөвхөн төрийн бус байгууллагын хандивыг ил тод болгоно гэж заасан нь өрөөсгөл гэдгийг оролцогчид онцлоод байгалийн нөөц ашиглаж буй эзэмшигчтэй санхүүгийн гэрээ байгуулсан хуулийн этгээд ил тод байдлыг хангах гэж тусгаж, энэ хүрээнд уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдээс хандив, дэмжлэг авсан улс төрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талын мэдээллийг ил тод болгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Хуулийн төслийг цаашид салбар бүрийн төлөөллөөр хэлэлцүүлж, санал авах үүднээс хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл,