Гэрэл зургийг MPA.mn
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2012 онд батлагдсанаас хойш өөрчлөгдөөгүй юм.
Нийгмийн халамжийн өнөөгийн байдал, хэрэгжилт:
Манай улс нийгмийн халамжийн зардалд 2025 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 2.7 хувийг буюу 2.4 их наяд төгрөг зарцуулсан байна. Судалгааны дүнгээс харахад нийт зардлын 55 орчим хувь нь хүн амын хамгийн бага амьжиргаатай 40 хувьд, харин халамжийн зардлын 26 хувь нь хүн амын хамгийн амьжиргаа сайтай 40 хувьд зарцуулагдаж байна. Халамжийн хөтөлбөрүүдэд бэлэн мөнгөний шилжүүлэг давамгайлж байна.
Иймд татварын орлогоор бүрдэж байгаа төсөв, санхүүжилтийг илүү үр ашигтай зарцуулах нь чухал юм. Ядуурал бол зөвхөн орлогын асуудал биш. Энэ бол боломж, хүртээмж, тэгш байдлын цогц асуудал юм.
Ядуурлын эсрэг халамжийн бодлого бодит амьдрал дээр ядуурлыг бууруулж байна уу, эсвэл зөвхөн түр хугацаанд тогтоон барьж байна уу?
Иймд “Халамж хэрэгтэй юу?” гэдэг асуултаас илүү “Ямар халамж илүү үр дүнтэй вэ?”, “Халамжийг хэнд хэрхэн хүргэх вэ?” гэдэгт анхаарч Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
Халамжийн шинэчлэл хийхдээ зардлыг бууруулах нь гол зорилго биш, харин санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй байна.
Нийгмийн халамжийн олон төрлийн хөтөлбөр хэрэгжиж, хамрах хүрээ өргөн байгаа боловч өрх, иргэний амьжиргааны түвшинтэй, орлогын байдалтай уялдуулсан үйлчилгээ бараг байхгүй байна. Ядуу, эмзэг байдал, эрсдэлт нөхцөлд байгаа бүлэгт чиглэсэн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байна.
Иймд нийгмийн халамж хамгийн их хэрэгцээтэй ядуу өрх, иргэний зан үйл, хандлагыг өөрчлөх, кейс менежмент, хэрэгцээнд суурилсан бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх мэргэжлийн үйлчилгээ шаардлагатай байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, салбар хоорондын уялдааг сайжруулахад анхаарлаа.
-Нийгмийн халамжийн бодлогыг хүн амыг өсгөх, гэр бүлийн хөгжил, эх, хүүхдийг дэмжих бодлогоос зааглаж, төсөвлөж, хэрэгжүүлэх,
-Халамж нэн шаардлагатай зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж тэдэнд чиглүүлэх, тэднийг эдийн засаг, нийгмийн эрсдлээс хамгаалах, ядуурлыг бууруулах,
-Одоогийн халамжийн арга хэмжээнд бэлэн мөнгөний хөтөлбөрүүд халамжийн сангийн нийт зардлын 90.0 гаруй хувийг эзэлж байна. Улс орнуудын нийгмийн халамжийн тогтолцоонд бэлэн мөнгө олгохоос гадна чадавхжуулах, хөгжүүлэх, дэмжин туслах үйлчилгээ давамгайлдаг. Харин манай улсад хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа үйлчилгээнд халамжийн зардлын нэг хүрэхгүй хувийг зарцуулж байгааг өөрчлөх. Иймд хуулийн шинэчлэлийн хүрээнд:
• Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөх, сургах, хөдөлмөрт бэлтгэх, аажмаар ядуурлаас гарган бие даан амьдруулахад чиглэсэн үйлчилгээг;
• Кейс менежментэд суурилсан нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг мэргэжлийн төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор хүргэх, ингэснээр шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх;
• Мэргэжлийн байгууллага ажилтан нь асаргааны хувилбарт үйлчилгээг ахмад настнаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж, байнгын асаргаатай хүн асарч байсан гэр бүлийн хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй болгох, нийгмийн оролцоог хангах;
• Халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг тодорхойлох явцыг авилга ашиг сонирхлоос ангид байх;
• Нийгмийн халамжийн салбарт мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллуулах, нийгмийн ажилтны мэргэжлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн ажилтан цаастай биш, зорилтот өрх иргэн, олон нийттэй ажиллах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан.
Түүнчлэн хуулийн төсөлд:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд суурилсан олон талт үйлчилгээг хүргэх;
-Халамжийн олон хөтөлбөрүүдийг нэгтгэх, багцлах, хэрэгцээнд нийцсэн оновчтой болгох;
-Салбар дундын бодлогын уялдааг хангах, халамжийн үйлчилгээг цахимжуулах;
-Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдийг халамжаас хараат бус байлгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулж тэдний амьжиргааг дэмжих, тогтмол орлоготой ажлын байртай болгох, бие даан амьдруулах, улмаар ядуурлаас аажмаар гаргах;
-Үе дамжсан ядуурлаас сэргийлэх зорилгоор ядуу өрхийн хүүхдийн боловсролыг дэмжих, нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах;
-Нийгмийн халамжийн салбарт мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллуулах, нийгмийн ажилтны мэргэжлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн ажилтан цаастай биш, зорилтот өрх иргэн, олон нийттэй ажиллах зохицуулалтыг тусгах;
-Орон гэргүй өрх иргэн, ядуу өрхийн архи, согтуурах ундааны хамааралтай иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөх зэрэг хүн амын онцлог бүлэгт чиглэсэн үйлчилгээ нэвтрүүлэх;
-Халамж шаардлагатай өрх, иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн халамжийн олон хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэх, мэргэжлийн төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, шинэ ажлын байрыг бий болгох;
-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлийн сөрөг нөлөөг бууруулах, цочролд өртсөн иргэдэд үзүүлэх нийгмийн хамгааллын хариу арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
-Асрамжийн газраас гарсан хүүхэд, залуус, гэр оронгүй иргэд, хорихоос суллагдсан зэрэг нийгмийн зүгээс дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдийг бие даан амьдрахад дэмжих үйлчилгээг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах;
-Халамжийн үйлчилгээг бусад салбарын бодлого, арга хэмжээтэй уялдуулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, олон эх үүсвэрээс санхүүжүүлэх тогтолцооны асуудал зэргийг тусгасан юм.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд батлагдсанаар нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хамрах хүрээ нь оновчтой, зорилтот бүлэгт чиглэсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвх сонголтод тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй болно.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийх зарчим баримтлах тул хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсгэхгүй, халамжийн зардлын үр ашиг сайжрах юм. Энэ шинэчлэл бол халамжийг танах тухай биш, харин халамжийг зайлшгүй хэрэгцээ шаардлагатай хүнд, зөв хэлбэрээр, хэрэгтэй үед нь хүргэх юм.

#онцолсон, #Нийгмийн халамж, #Амьтны тухай хууль зөрчих,