Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Лос-Анжелесийн дагуул хот болох Гарден Гров хотод баасан гарагт химийн бодис нөөцлөх саванд эвдрэл гарсны улмаас хэдэн арван мянган хүнийг орон гэрээс нь яаралтай нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Уг нөөцлүүрээс химийн бодис алдагдах, дэлбэрэх, агаарт хорт хий ялгарах эрсдэл үүссэн тухай аврах албаныхан мэдэгдэв.
Гал сөнөөгчид алсаас удирддаг механик төхөөрөмж ашиглан нөөцлүүрүүд рүү ус шүршсэн нь температурыг тогтворжуулан "хугацаа хожиход их нэмэр болсон" гэж Оранж тойргийн Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга Крэйг Ковей хэллээ.
Эвдрэл гарсан нөөцлүүр дотор нисэх, сансрын салбар болон хуванцар эдлэлийн үйлдвэрүүдэд түгээмэл ашигладаг шатамхай, дэгдэмхий метил метакрилат хэмээх бодис байсан тухай “Orange County Register” сонин мэдээлсэн байна.
Нүүлгэн шилжүүлэх бүсэд 40 мянга орчим хүнийг байрлуулах боломжтой гэдгийг Гарден Гров хотын Цагдаагийн газрын дарга Амир Эль-Фарра хэллээ.

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567