Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ болон Ираны талууд бие биедээ  агаарын цохилт өгч, сүүлийн нэг сарын хугацаанд үргэлжилсэн энхийн хэлэлцээр мухардах төлөвтэй боллоо. Вашингтон дахь албан эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойн орчимд Ираны дроныг онилсон цохилт өгчээ. Үүний хариуд Ираны Хувьсгалт гварди хариу арга хэмжээ авч, АНУ-ын агаарын цэргийн баазыг онилон довтолсон тухайгаа мэдэгдсэн байна. 

Нөхцөл байдал ийнхүү хурцадсантай холбогдуулан АНУ-ын Сангийн яам Ираны Ормузын хоолойн асуудал эрхэлсэн удирдах газрын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байна. Мөн талууд бие бие рүүгээ харилцан довтолж эхэлсний дараа газрын тосны үнэ ч өслөө.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АНУ-ын арми Ираны дөрвөн дроныг устгаж, Бандар Аббас боомт хотод тав дахь дроныг хөөргөхөөр зэхэж байсан хяналтын станцад цохилт өгсөн гэжээ. Тэрээр "Эдгээр үйлдэл нь гал зогсоох хэлэлцээрийг хэвээр хадгалахад чиглэсэн, өөрийгөө хамгаалах зорилготой алхам байсан" хэмээн тодотгосон байна. Харин Ираны Хувьсгалт гвардийн мэдэгдэж буйгаар,  Бандар Аббас нисэх онгоцны буудлын ойролцоо өглөө эрт өгсөн АНУ-ын довтолгоонд хариу барьж, тус улсын агаарын цэргийн баазыг онилсон гэнэ. АНУ-ын томоохон баазыг газар нутагтаа байршуулдаг Кувейт улс пуужин болон дроны халдлагын эсрэг хариу арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн ч халдлага хаанаас ирснийг одоогоор дурдаагүй байна. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #иран,