Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Кени улсын төв бүсийн Накуру хот дахь нэгэн сургуулийн дотуур байранд гал гарсны улмаас 10 сурагч амь үрэгдсэн тухай хэвлэлүүд мэдээллээ.

Бүсийн цагдаагийн командлагч Самуэль Нданигийн хэлснээр, гал шөнийн 01:00 цагийн орчимд "Utumishi Girls Academy" сургуулийн дотуур байранд гарсан байна. Ослын газарт одоо ч  онцгой байдлын аврах баг ажиллаж, сураггүй болсон сурагчдыг эрж байна. 

Осол гарсны дараа гал сөнөөгчид болон цагдаагийн ажилтнууд түймрийг унтрааж, бусад сурагчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор гал гарсан шалтгааныг тодруулахаар мэргэжилтгүүд ажиллаж буй. 

2024 онд тус мужийн ойролцоох Ньери тойргийн бага сургуулийн дотуур байранд мөн гал гарсны улмаас 21 сурагч амь үрэгдэж байсан юм.

Эх сурвалж: Reuters 

#Кени,