Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрөгч 2025 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд нийт 16.605 гэмт хэрэг бүртгэгдсэний 3.741 буюу 22.5 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байсан бол 2026 оны дөрөвдүгээр сард 19.875 гэмт хэрэг бүртгэгдсэний 3.262 буюу 16.4 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Гэсэн хэдий ч хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа бөгөөд бүртгэгдсэн нийт хулгайлах гэмт хэргийн 71.9 хувийг иргэдийн хувийн өмчийн, 1.7 хувийг автотээврийн хэрэгслийн, 9.7 хувийг халаасны хулгайн гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Иймд иргэд та бүхэн хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн өмч хөрөнгийнхөө аюулгүй байдлыг ханган:

-Орон байр, ажлын байрныхаа хаалга, цонхыг баталгаатай цоож, түгжээгээр цоожлох,

-Үнэт эдлэл, гар утас, цүнх зэрэг эд зүйлсээ ил задгай орхихгүй байх,

-Автомашинаа онгорхой орхихгүй, дотор нь үнэт эд зүйл харагдахуйц байршуулахгүй байх,

-Олон нийтийн газар сонор сэрэмжтэй байх,

Мөн таны эргэн тойрон, гудамж талбайд сэжигтэй хүн, үйлдэл ажиглагдсан тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхааруулж байна.

#гэмт хэрэг, #цагдаа,