Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй тус улсыг Европын холбоонд элсүүлэх үйл явцыг хэлэлцсэн тухай эх сурвалж мэдээллээ. Мөн айсуй долоо хоногууд Украин тус холбоонд элсэх үйл явцад шийдвэрлэх алхам хийх чухал үе байх болно хэмээн тэрбээр мөн цахим хуудсандаа тэмдэглэсэн байна.
Энэ сарын эхээр ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц Украиныг Европын холбооны жинхэнэ гишүүн болох хүртэл тус холбооны хуралдаан, институциудад саналын эрхгүйгээр оролцох гишүүнчлэл олгох санал дэвшүүлсэн юм. Гэвч Зеленский үүнийг шударга бус хэмээн шүүмжилжээ. Гэхдээ Украины Европын холбоонд элсэх үйл явцыг тууштай эсэргүүцэгч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан сонгуульд ялагдал хүлээсний дараа тус хэлэлцээг бодитоор урагшлуулах боломж нээгдэж байгааг ажиглагчид онцолж буй. Зеленский Украины зүгээс гишүүнчлэлд шаардлагатай шинэчлэлтүүдийг идэвхтэй үргэлжлүүлж байгааг онцолж байна.
Үүнээс гадна фон дер Ляйен Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украинд Европ тив цаашид ч дэмжлэг үзүүлсээр байх болно гэж онцлов. Тэрээр агаарын довтолгооноос хамгаалах систем болон дрон, дроны эсрэг тэмцэх чадавхийг бэхжүүлэх нь Европын батлан хамгаалах салбарын хамгийн тулгамдсан зорилтуудын нэг бөгөөд Украин улс эдгээр хүчин чармайлтад бүрэн нэгдэн ажиллах болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #УКраин,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567