Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху улсынхаа зэвсэгт хүчинд хандан Газын зурвасын нутаг дэвсгэрийг улам бүр хяналтдаа авах, үүний дотор эхний ээлжинд Палестины газар нутгийн 70 хувийг эзлэх чиглэл өгсөн тухайгаа мэдэгдлээ. Одоогийн байдлаар Газын зурвасын хүн ам далайн эргийн дагуух давчуу зурвас газарт шахагдан суурьшиж байгаа юм.

2023 оны ХАМАС бүлэглэлийн халдлагын дараа эхэлсэн довтолгооны улмаас Газын зурвас сүйдсэн бөгөөд Израил өдгөө тус нутаг дэвсгэрийн 64 орчим хувийг хянаж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын зуучлалаар байгуулсан түр эвлэрэх хэлэлцээрийн дагуу Израилын цэргүүд  хяналтын хил хязгаарыг заасан Шар шугам руу ухрах ёстой байв. Уг шугамаар Израил улс Газын 53 орчим хувийг хянаж, үлдсэн хэсгийг нь ХАМАС удирдахар тусгасан байсан  хэрэгжиж чадаагүй юм. Үүний зэрэгцээ Израил Шар шугамыг тэмдэглэсэн бетон хаалтуудыг ХАМАС-ын хяналтад байдаг газар нутаг руу дур мэдэн ахиулан зөөсөөр байна. Хамгийн сүүлд гуравдугаар сард цэргийнхний гаргасан газрын зургаас үзвэл, тэд Газын нийт нутаг дэвсгэрийн 64 хувийг тусгаарласан хязгаарлалтын бүсийг тогтоожээ.

Нетаньяху Газын 60 гаруй хувийг хянаж байгааг удаа дараа дурдаж байсан. Тэгвэл энэ удаад Газын зурвасыг улам бүр ахиулан хянах болно гэдгээ онцолжээ.

"Бид 50 хувьтай байсан бол 60 хувь руу шилжсэн. Миний өгөх чиглэл бол алхам алхмаар урагшлах явдал юм. Юуны өмнө 70 хувь” хэмээн Нетаньяху пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Нетаньяху Газ, Сири болон Ливанд Израилын хяналтад авсан газар нутгийг болзошгүй зэвсэгт халдлагаас сэргийлэх жийргэвч бүс хэмээн тодорхойлж буй. Харин палестинчууд Израилын энэхүү жийргэвч бүсийг өргөтгөж буй үйлдлийг тэднийг газар нутгаас нь бүрмөсөн шахан гаргах стратегийн нэг хэсэг гэж үзэж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Нетаньяху Газын зурвас,