Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын сүүлчийн хатан, улсын эх дагина Дондогдулам хатны нэрэмжит уран үйлчдийн анхдугаар чуулган, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээг Монголын Үндэсний номын сан, Монгол хатдын өргөө ОНӨҮГ, Сонгодог соёл од клуб НҮТБ хамтран санаачлан зохион байгуулж буй аж.

Чуулганы зорилго нь Дондогдулам хатны уран үйлийн нарийн технологийг баримтжуулах, соёлын өвийг хадгалан үлдээх, залуу үед сурталчлан таниулах, өвлөн тээгчдийг алдаршуулах, уран үйлчдийг нэгдсэн сүлжээнд холбох, захиалагч болон цуглуулагчидтай холбох, цаашлаад дотоод, гадаадын үзэсгэлэн, экспод оролцуулахад зуучлахад оршиж байна. Мөн үндэсний өв уламжлалыг орчин үеийн загвартай хослуулан дотоод, гадаадад сурталчлах, шилдэг уран үйлчдийг шалгаруулж жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой юм.

Арга хэмжээний онцлог нь үзэгчид өөрсдөө үндэсний ур ухаан шингэсэн, энгийн бөгөөд эрхэмсэг хувцсаар гоёж оролцох боломжтой. Түүнчлэн урлаг, соёлын алдартнууд уран үйлээрээ алдаршсан байдлаар оролцох бөгөөд Монгол хатдын дүрийг дэлгэцэнд мөнхөлсөн МУАЖ Намсрайн Сувд, МУАЖ Н.Батцэцэг, МУГЖ Б.Отгонжаргал, СТА жүжигчин Батсумьяа нар хүрэлцэн ирэх юм. Арга хэмжээний ерөнхий найруулагчаар МУАЖ Ч.Мөнхшүр ажиллаж байна.

Энэхүү чуулганд орон нутгаас болон нийслэлээс нийт 1000 гаруй уран үйлчид оролцож, тэднээс шилдэг 30 үйлчнийг шалгаруулсан байна. 

#Дондогдулам хатан,