Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
ОХУ өнөө өглөө Украины Киев, Днепр, Харьков зэрэг томоохон хотуудад агаарын цохилт өгсний улмаас хамгийн багадаа есөн хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсан талаар албан эх сурвалжууд мэдээллээ. Энэхүү халдлага нь Москва томоохон цохилт өгөхөө хэдэн өдрийн турш анхааруулсны дараа болж буй юм.
Дөрвөн гаруй жил үргэлжилж буй энэхүү дайнд Орос улс Украины эрчим хүчний хангамж, дэд бүтцийг онилж байгаа бол Украин энэ онд Оросын газрын тосны байгууламжууд руу цохилтоо эрчимжүүлсэн. Гэвч хоёр тал аль аль нь энгийн иргэдийг онилсноо үгүйсгэсээр байна.
Халдлагын улмаас Украины зүүн өмнөд хэсэгт орших Днепр хотод таван хүн амиа алдаж, 25 хүн шархадсан бол нийслэл Киев хотын хэмжээнд дөрвөн хүн амиа алдаж, 51 хүн шархадсаны дотор хүүхэд ч байгаа юм. Мөн пуужингийн цохилтод өртсөн 24 давхар орон сууцны барилга нурж, нуранги дор хүмүүс гацсан байж болзошгүй байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Оросын цохилтын талаарх тагнуулын анхааруулга хүчинтэй хэвээр байна. Тэд дахин өргөн хүрээний цохилт өгөх боломжтой" гэж онцолжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567