Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.06.07) Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.

Ажлын хэсэгт Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон төсөл хариуцсан инженер, техникийн ажилтнууд оролцож, төслийн доод болон дээд бүтцийн ажлын явцтай танилцлаа. Тухайлбал, газар шорооны ажил, хөрс хуулалт-ухмал далангийн бүтээн байгуулалт, бетон дэр угсралт, хайрга татан авалт, мөн дам нуруут гүүрэн байгууламжийн ажлуудтай танилцлаа.

”Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага болон инженер техникийн ажилтнууд төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн шаардлагатай зохион байгуулалт, техник хэрэгсэл, хүн хүчний нөөц бүрдүүлэлтэд анхаарч ажиллаж байгаагаа танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар уг төслийн эхний 0-87 км-ийн газар шорооны ажил 99.3 хувьтай, гүүр хоолойн ажил 99 хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа оржээ. Мөн ухмал тэлэх ажил 43 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-нд ихэнх ухмалын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг албаныхан хэллээ. 
Түүнчлэн гүүрүүдийн дам нурууны цутгалтын ажил бүрэн дуусч, дараагийн шатны угсралт, бэхэлгээний ажлууд үргэлжилж байгаа бөгөөд төслийн ажлууд төлөвлөгөөний дагуу цаг хугацааны хоцрогдолгүй явагдаж байгааг онцоллоо.

Багахангай Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн энэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэл хот дундуур дамжин өнгөрдөг 34 нэр төрлийн аюултай ачаа тээврийг хотын гадуур тээвэрлэх  үндэсний хэмжээний  тээвэр, ложистикийн шинэ маршрут бий болохоос гадна Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах стратегийн чухал ач холбогдолтой дэд бүтцийн том төсөл юм. Тиймээс салбарын сайдын зүгээс тус төслийг төлөвлөсөн хугацаанд чанартай, үр ашигтай хэрэгжүүлэн ашиглалтад оруулахын тулд ажил гүйцэтгэгч талуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг улам сайжруулж, бүтээн байгуулалтын ажлыг илүү эрчимжүүлэх шаардлагатайг онцлон үүрэг болголоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр 2026 оны Үндэсний их баяр наадмаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгаа ч зуны сар богино учраас  төслийн бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулахгүй үргэлжлүүлэх шаардлагатайг онцолж, төслийг хариуцаж буй удирдлагууд, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, компанийн ажилтан, алба хаагчдыг баяр наадмын өдрүүдэд өндөр хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа. 

Мөн баяр наадмын үеэр ажиллах ажилчдын илүү цаг, цалингийн урамшууллыг зохих журмын дагуу тооцон олгох, ялангуяа төслийн чухал цэгүүдэд ажиллаж буй компаниуд хүн хүчний зохион байгуулалтаа сайжруулж, сул зогсолт гаргахгүй, өндөр бүтээмжтэй ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн хяналт тавьж ажиллах чиг  үүрэг өглөө. Тухайлбал,  хайрга ачилт (конвейер)-ыг нэмэгдүүлэх, хүн хүч, техник тоног төхөөрөмжийн зохион байгуулалтыг илүү сайжруулах, төслийн доод бүтцийн ажил,  ухмал, далангийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахыг санууллаа. 

Мөн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж буй "Очирням"ХХК, дээд бүтцийн ажил гүйцэтгэж буй "Гансүлжээ харгуй" ХХК,  “Сүлдпрогресс” ХХК, “Говийн төмөр зам” зэрэг ХХК болон инженер техникийн ажилтнууд, төмөр замчид, дотоодын компаниудын удирдлагуудад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Өнөөдрийн ажлын төгсгөлд, салбарын сайд Улаанбаатар хотын баруун бүсэд байрлах Шувуун фабрик, Туулын гүүр орчмын төмөр замын трассын өгсөх маршрут, газрын байршил, инженерийн нөхцөлтэй нарийвчлан танилцаж, тухайн бүсийн газар орны онцлогт тохирсон техникийн шийдлийг тооцоолон ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.

Мөн Эмээлт орчимд, Толгойт өртөөнөөс эхлэх нүүрс тээврийн төмөр замын чиглэлийн төлөвлөлт, гол замтай холбогдох трассын байршлын асуудлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөөлөлтэй уулзан хоёр талаас хамтран гаргасан зураг төслийн дагуу инженерийн нөхцөл, трассын шийдэл, цаашдын бүтээн байгуулалтын ажлын уялдаа холбоог хэлэлцэж, талууд энэхүү дэд бүтцийн төслийг урагшлуулахад бүх талаар хамтран ажиллаж, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Эх сурвалж: ЗТЯ

#ЗТЯ, #Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам,