Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ням утсаар ярьж, дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайныг зогсоох талаар хэлэлцсэн байна. Энэхүү яриа энэ долоо хоногт Франц улсад болох "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болж буйгаараа онцлог юм.
Ерөнхийлөгч В.Зеленский өөрийн "Telegram" сувгаар дамжуулан Д.Трампын 80 насны төрсөн өдрийн баярын мэндчилгээг дэвшүүлж, мөргөлдөөн эхэлснээс хойш Вашингтоноос үзүүлж буй тусламж дэмжлэгт талархал илэрхийлжээ. Тэрбээр "Миний бие Ерөнхийлөгч Трампад хамгийн түрүүнд Оросын Украины эсрэг хийж буй дайныг зогсоох хүчин чармайлтад нь өндөр амжилт хүслээ" гэсэн байна.
Францын Эвиан-ле-Бен хотод болох "Их 7"-гийн уулзалтаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын удирдагчид Орос-Украины дайны асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Уулзалтын өмнө Зеленский олон улсын түншүүдийн байр суурийн талаар Трамптай санал солилцсон бөгөөд фронтын шугам дахь нөхцөл байдал болон Украины байр суурь хэрхэн бэхжиж байгааг танилцуулжээ.
Үүний зэрэгцээ Зеленский Трамптай Эвиан-ле-Бенд болох дээд хэмжээний уулзалтын үеэр биечлэн уулзахаар тохиролцсон гэдгээ тэмдэглээд Украинд гал зогсооход Европын холбоотнуудаас гадна Америк дэмжлэг үзүүлэх нь туйлын чухал байгааг тэрээр онцолжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567