АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа Москвад хандан нэн яаралтай энхийн гэрээ байгуулах ёстой хэмээн мэдэгдсэн байна. Тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг эцэслэх тал дээр "Их долоо"-гийн бүлгийн удирдагчид ч мөн ийм байр суурь илэрхийлээд буй. Францын Эвиан-ле-Бэн амралтын бүсэд болж буй дээд хэмжээний энэхүү уулзалтын уур амьсгал урьдын уулзалтаас эрс өөр байгааг ч ажиглагчид онцолж байгаа юм. Энэ удаад Украины тал дроноор Орос руу цохилт өгч, байлдааны талбарт давуу тал олж авснаа харуулахыг зорьж буй бол Трамп тулааны талбарт хоёр талаас хэтэрхий олон иргэн амь үрэгдэж байгааг дурдлаа.

Тэрбээр “Орос улс хэлэлцээрийн ширээний ард суух ёстой, би энэ мөргөлдөөнийг зогсоохын тулд чадах бүхнээ хийх болно" гэж мэдэгдсэнийг Германы Канцлер Фридрих Мерц сайшаагаад, дайныг зогсоохын тулд ийнхүү хичээж байгаа нь эерэг үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэвч Европын удирдагчдын зүгээс АНУ-ыг Москвагийн эсрэг эдийн засгийн хоригоо улам чангалахыг шаардсан ч Д.Трамп нэмэлт хориг тавих тал дээр ямар нэгэн тодорхой амлалт өгсөнгүй. Үүний зэрэгцээ Евро комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен "Дайны явц Украины талд ашигтайгаар эргэж, Орос тамирдаж эхэллээ, яг энэ үед бид Киевт дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүлэх ёстой" хэмээн уриалсан байна. Францын дипломат эх сурвалжийн мэдээлснээр, “Их долоо”-гийн удирдагчид Киевт агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт системүүдийг нийлүүлэх үүрэг амлалт авсан байна. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #Украины дайн, #Орос Украины дайн,