Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтсан “Хуванцаргүй COP17” аяны хүрээнд БОУАӨЯ, “Хог хаягдалгүй Монгол” ТББ хамтран “Монголын ус, ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум 2026”-г зохион байгууллаа.

Энэ үеэр сав баглаа боодлын хог хаягдлыг багасгах, дахин ашиглаж боловсруулахыг сайжруулах, үйлдвэрлэгчийн хариуцлагын тогтолцоог үр дүнтэй болгоход төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай ярилцав. Мөн ус, ундааны салбарын сав баглаа боодлын тогтвортой менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, олон улсын жишиг, хувийн хэвшлийн санаачилга, төрийн бодлогын шинэчлэлийг хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг тодорхойлсон байна.

БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх форумыг нээж хэлэхдээ, “Хог хаягдлын тухай хуульд 2017 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцооны эрх зүйн суурь бүрдсэн ч хэрэгжүүлэх механизм, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай”-г онцолсон юм. Тэрбээр тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн, дахин ашиглах, боловсруулах боломжтой сав баглаа боодлын менежментийг төлөвшүүлэхийн тулд үйлдвэрлэгчдийн хариуцлагыг бодит үр дүнд чиглүүлэх шаардлага нэмэгдэж байгааг тэмдэглэжээ.

Форум нь Монгол Улсад тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хуванцар бохирдлыг багасгах, тойрог эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ “Хуванцаргүй COP17” аяны зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. 

#БОУАӨЯ, #Хуванцаргүй COP17,