Гэрэл зургийг MPA.mn
Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа тул тэмцлийн эцсийн хэлбэр болох ажил хаялтыг улс орон даяар зохион байгуулахаар болсон тухай МЭХГУҮ-ний ҮЭ-ийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ.
Тус холбооны мэдээлснээр эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгаа сүүлийн жилүүдэд хангалтгүй түвшинд хүрч, мэргэжилтэй боловсон хүчин салбараас гарах, хүний нөөцийн хомсдол үүсэх нөхцөл бүрдсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг хэлэлцээрийн хүрээнд удаа дараа тавьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй гэж үзэж байна.
2026 оны нэгдүгээр сараас эхэлсэн салбарын хамтын хэлэлцээрийн үеэр үйлдвэрчний эвлэлийн талаас цалин хөлсийг 30 болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх зэрэг 12 заалт бүхий саналыг ажил олгогч талд хүргүүлжээ. Гэвч талууд олон удаагийн албан болон албан бус уулзалт хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Үүний дараа үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж, хөдөлмөрийн зуучлагчийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэх оролдлого хийсэн боловч талууд харилцан зөвшилцөлд хүрээгүй аж.

Мөн гуравдугаар сараас эхлэн хэвлэлийн бага хурал зохион байгуулах, төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлэх, жагсаал цуглаан хийх зэрэг арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлсэн байна. Дөрөвдүгээр сард болсон жагсаал цуглааны үеэр Улсын Их Хурал болон Засгийн газарт салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэхийг дахин шаарджээ.
Түүнчлэн аймаг, орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нөхцөл байдалтай танилцаж, ажил хаялтыг дэмжих байр сууриа илэрхийлсэн байна.
Ийнхүү 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдөр болсон МЭХГУҮ-ний ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх хорооны хурлаар эрчим хүчний салбарын хэмжээнд ажил хаялт зохион байгуулах шийдвэрийг хэлэлцэн, олон нийтэд албан ёсоор мэдэгдлээ.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс ажил хаялт нь салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, эрчим хүчний салбарын тогтвортой үйл ажиллагааг хангахад чиглэсэн шаардлагын хүрээнд хэрэгжиж байгааг онцолж байна.

#онцолсон, #live, #МЭХГУҮ-ний ҮЭ-ийн холбоо,