ХҮН намын зөвлөлөөс 5 төслийн анхдагч аукцион болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэх таван төслийн аукцион амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү аукцион нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг зах зээлийн өрсөлдөөнд тулгуурлан сонгон шалгаруулах тогтолцоог нэвтрүүлж буйгаараа онцлог юм.
Эрчим хүчний яамнаас Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдох нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц болон 135 МВт/440 МВт.ц батарей хуримтлуурын систем бүхий таван төслийг аукционоор сонгон шалгаруулахаар зарласан юм. Үүнд Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт хэрэгжих төслүүд хамрагдсан байна.
Аукционы хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг өрсөлдөөнт үнийн саналын үндсэн дээр сонгож байгаа нь эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулах, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж салбарынхан үзэж байна.
Түүнчлэн уг аукцион нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, төсөл хэрэгжүүлэгчдийг ил тод, өрсөлдөөнт зарчмаар шалгаруулах шинэ үе шатыг эхлүүлж буй үйл явдал болж байгааг албаныхан онцолжээ.
Цаашид Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллагуудтай хамтран сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуулах системийн төслүүдийг аукционы зарчмаар үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #ХҮН намын зөвлөл,