Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2026.06.20/ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь сонслоо. 

Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Ашиглалтад орох хугацаа нь нэлээн дөхчихсөн цаг үед ирж таарлаа. Өөрөөр хэлбэл, 2028 оны хоёрдугаар улирал гэхэд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Бүх салбарын уялдаа, холбоог хангаж ажиллахын тулд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын хувиар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийг 2028 оны гуравдугаар улирлаас өмнө ашиглалтад хүлээлгэж өгөхөд салбараас ямар зүйл шаардагдана тэр бүгдийг нь шийдвэрлэж, дэмжиж ажиллана" хэмээн онцоллоо. 

Энэтхэгийн Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа тус үйлдвэрийн хүчин чадал жилд 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулна. Бүтээн байгуулалтын ажил 2021 онд эхэлсэн. Ус дамжуулах систем, эрчим хүчний байгууламж, талбайн ил болон далд дэд бүтцийн барилга угсралтын ажил 2024 онд дууссан. Одоо үйлдвэрийн үндсэн технологийн байгууламж, үйлдвэрлэлт хийгээд угсралт, суурилуулалтын ажил ид өрнөж байна.

"МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛ”

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК нь газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, үйлдвэрийн хотхон болон холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байна. Төсөлд Энэтхэг, Итали, Франц, Герман, Британи, АНУ, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улсын инженер, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд дэлхийн тэргүүлэх технологийг нэвтрүүлж байна.

Үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багцаар хэрэгжиж байгаа бөгөөд EPC-01 багц 100 хувь дуусч ашиглалтад орсон. EPC-02 багцын гүйцэтгэл 67.1 хувь, EPC-03 багц 44.4 хувь, EPC-04 багц 9.1 хувьтай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн 521 км хоолойг гагнаж, туршиж байршуулсан бөгөөд төслийн нийт гүйцэтгэл 89.8 хувьтай байна.

САЛБАР ЯАМНЫ БОДЛОГО, ДЭМЖЛЭГ: Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зөвшөөрлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах зохицуулалтыг тусгасан. Зөвшөөрөл, магадлал, ашиглалтад оруулах үйл ажиллагааг цахимжуулж, хугацааг богиносгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Зураг төсөл, магадлал болон ашиглалтад оруулах үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

#онцолсон, #live, #ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, #Монгол газрын тос боловсруулах үйлдвэр",