Монгол Улсын Засгийн газрын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2026.06.20/ хоёр дахь өдрөө Дорноговь аймагт ажиллалаа.

Гэрэл зургийг MPA.mn
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, ХББОСЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Зөвлөх М.Одгэрэл, ББМБЗГ-ын хэлтсийн дарга Д.Батзориг болон "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбаатар нарын албаныхан багтсан.
Тэгвэл Э.Бат-Амгалан сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах "Монцемент билдинг метариалс" ХХК-ийн цементийн үйлдвэр дээр ажиллалаа. Тус үйлдвэр нь 2015 онд ашиглалтад орсон, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Ирэх долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Энэ талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Ерөнхий сайдын ЧӨЛӨӨЛЬЕ санаачилгын хүрээнд хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт ажиллаж байгаа, ялангуяа дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганд багтааж өргөн барихаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна" хэмээн тодотгосон. Учир нь, энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зөвшөөрлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, инноваци нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Энэ ч утгаараа салбар яамнаас томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд үндэсний үйлдвэрлэгч бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан онцолсон юм. Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэлийн салбарыг импорт орлох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл болгон хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгааг ч хэллээ.
Нөгөө талаас дотоодын цементийн зах зээлийн эрэлт улирлын шинжтэй. Тээврийн болон эрчим хүчний зардал өндөр. Барилгын материалын зах зээлийн тогтворгүй байдал үйлдвэрлэлийн төлөвлөлтөд нөлөөлдөг, экспортын гарц, тээврийн өрсөлдөх чадвар хангалтгүй зэрэг тулгамдаж байгаа асуудлаа үйлдвэрийн улирдлагуудын зүгээс салбарын сайдад хэлж байна.

МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК
БАЙРШИЛ: Дорноговь аймаг, Өргөн сум
АШИГЛАЛТАД ОРСОН: 2015 он
ХҮЧИН ЧАДАЛ: Цемент - 1.0 сая тн/жил, Чулуунцар - 1.0 сая тн/жил
ТЕХНОЛОГИ: Европын хуурай аргын цементийн үйлдвэр
АЖИЛЛАХ ХҮЧ: 1000 орчим ажлын байр
ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ: Дотоодын цементийн зах зээлийн эрэлт улирлын шинжтэй. Тээврийн болон эрчим хүчний зардал өндөр. Барилгын материалын зах зээлийн тогтворгүй байдал үйлдвэрлэлийн төлөвлөлтөнд нөлөөлж байна. Экспортын гарц, тээврийн өрсөлдөх чадвар хангалтгүй.
САЛБАР ЯАМНЫ БОДЛОГО, ДЭМЖЛЭГ: Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарыг импорт орлох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Барилгын материалын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг мөрдүүлж, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, инноваци нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

#live, #ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, #"Монцемент билдинг метариалс" үлдвэр,