Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс 2026 оны Улсын шалгалт, Гүйцэтгэлийн үнэлгээ, Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

2026 оны Элсэлтийн шалгалт энэ сарын 25-28-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд шалгалтад нийт 49,014 шалгуулагч бүртгүүлээд байна.

Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлснээр бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь нь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн шалгуулагчдын 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй элсэгчид эзэлж байгаа аж.

Нийт бүртгүүлэгчдийн 53.2 хувь нь нийслэлээс, 46.8 хувь нь орон нутгаас бүртгүүлжээ. Харин хамгийн олон сонгогдсон хичээлүүдэд Математик, Англи хэл, Нийгэм судлал багтаж байна.

Энэ жилийн Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-ны өдөр Түүхийн хичээлээр эхлэх бөгөөд мөн өдөр Англи хэлний шалгалт явагдана. Үүний дараа Хими, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Математик, Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтууд хуваарийн дагуу үргэлжлэх юм.

Шалгуулагчдын суудлын хуваарь гарсан бөгөөд тэд өөрсдийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлын мэдээллээ авах боломжтой. Мөн QR кодтой бүртгэлийн хуудас болон иргэний үнэмлэхээ урьдчилан бэлтгэхийг албаныхан зөвлөж байна.

Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна, тогтоосон хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй юм.

2026 оны Элсэлтийн шалгалтын дүн нь их, дээд сургуулийн элсэлтийн үндсэн шалгуур болох бөгөөд мянга мянган төгсөгчийн цаашдын боловсролын замналыг тодорхойлох чухал шалгалт болж байна.

#онцолсон, #live, #БҮТ, #элсэлтийн шалгалт, #Боловсролын яам,