Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн их ёслолын хүрээнд бүх зэрэглэлийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол болон төрийн их тахилгыг хамтатган үйлдэж, Их хайрхны тэнгэрийг тахих найм дахь удаагийн төрийн их ёслол ёслол төгөлдөр боллоо.

Төрийн тахилгын ёслолын хойморт төрийн ёслол, хүндэтгэлийн эрхэм бэлгэдэл болсон төрийн торгон цэргүүдийн хамгаалалт дор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх морилон саатлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Бурхан Халдун хайрхны зүг хандан Монголын нийт ард түмнийг даатган залбирч, хүндэтгэл үзүүлэв.

Ёслолын хойморт Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбаа, Хэнтий аймаг, Төв аймгийн туг, Их эзэн Чингис хааны шүтээн хөрөг, төрийн долоон эрдэнийг ёслол төгөлдөр залан байрлуулав.

Хүндэтгэлийн жагсаалыг төрийн жанжин, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч Энхбаатарын Билэгсайхан командлан удирдав.

Монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, шударга ёс, төрт ёсны сүр хүчний бэлгэдэл болсон Монгол Улсын Төрийн далбааг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн төрийн болон цэргийн ёслол хариуцсан ахлах дэслэгч Гантулгын Түвшин, Хүндэт харуулын салааны ахлагч, тасгийн захирагч Чинзоригийн Тэмүүжин, дэд ахлагч Энхжаргалын Тэмүүжин нар хүндэтгэлтэйгээр залан явлаа.

Мөн Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, монгол үндэстний сүр хүчийг дэлхий дахинд тунхаглан мандуулсан Их эзэн Чингис хааны шүтээн хөргийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын цувааны дэд ахлагч Байгалмаагийн Мөнх-Эрдэнэ залан явлаа.

Тусгаар Монгол Улсын төрт ёсны дархлаа, ард түмний сайн сайхан амьдрал, амар амгалан оршихуйн бэлгэдэл болсон төрийн долоон эрдэнийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн төрийн торгон цэргүүд ёслол төгөлдөр залан явлаа.

Ёслолын хүндэтгэлийн хөгжмийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглүүлэв. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг хөгжмийн удирдаач, албаны даргын орлогч, уран сайхны удирдагч, хошууч Цэрэнгийн Биндэръяа удирдан оролцов.

Ийнхүү Монгол төрийн түүхэн уламжлал, үндэсний өв соёл, төрт ёсны үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн их ёслол өндөрлөж, төрийн тахилгын зан үйл ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

#Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, #төв аймаг, #хэнтий аймаг, #бурхан халдун хайрхны тэнгэрийг тахих ёслол, #Их хар сүлд,