Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эбола вирусийн эсрэг, “Мапп Биофармасьютикал” компанийн хөгжүүлж буй туршилтын эмийг АНУ Бүгд найрамдах Ардчилсан Конгод нийлүүлжээ. Олон улсын тусламжийн агентлагаа татан буулгаж, тус бүс нутагт үзүүлэх дэмжлэгээ танаад байсан АНУ энэ удаад халдвараас сэргийлэх арга хэмжээ авахгүй бол төсөөлснөөс ч илүү хохирол учир магадгүйг анхааруулаад ийнхүү тусламж үзүүлжээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, Конго улсад бүртгэгдсэн Эболагийн Бундибугио омгийн эсрэг одоогоор албан ёсоор батлагдсан вакцин, эмчилгээ байхгүй бөгөөд уг вирусийн улмаас тус улсад 1000 гаруй халдварын тохиолдол илрэн, 250 гаруй хүн амь үрэгдэж, нас баралтын тохиолдлууд хөрш Угандад ч бүртгэгдээд байна.

Ойрын долоо хоногуудад хэд хэдэн эмийг туршихаар төлөвлөж буй. Тухайлбал,  Оксфордын их сургууль, Конго, Угандагийн Засгийн газрууд хамтран “Мапп” компанийн MBP134 вакциныг, мөн “Гилеад Сайенсис” компанийн Ремдесивир вирусээс хамгаалах эмтэй хавсруулан туршихаар төлөвлөж байна. Үүнээс гадна “Гилеад” компанийн хөгжүүлж буй өөр нэгэн бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сараас туршиж эхлэх аж. 

Одоогоор Оксфордын их сургууль болон Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэн хамтран хөгжүүлж буй вакцин, мөн "Модерна" компанийн мРНХ технологид суурилсан вакцинуудыг  хамгийн түрүүнд туршихаар зэхэж буй.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #дэмб, #Эбола вирус, #Мапп Биофармасьютикал,