Гэрэл зургийг MPA.mn
Өнгөрсөн хоногт усны ослын дараах дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км/ “Хэрлэн” голын усанд бага насны хүүхэд хөл алдаж унасан тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Хэрлэн” голын усанд живж байсан О /4 настай, эрэгтэй/-ыг аварч, голын уснаас гарган анхны тусламж үзүүлж, аавд хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, “Мишээл” экспогийн урд талд “Туул” голын усанд хүүхэд живж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 17:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А /9 настай, эрэгтэй/ найзуудтайгаа голын эрэг дээр тоглож байх үедээ усанд сэлэхээр ороод хөл алдан 150-200 метр урсаж бургаснаас зүүгдсэн байдалтай байсныг ажиллан голын уснаас эсэн мэнд гаргаж, ээжид хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Гачууртын эцэс “Туул” голын усанд хүн живсэн гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /23 настай, эрэгтэй/ голын усанд сэлж байгаад живсэн, анх орсон гэх газраас 160 метр орчим зайд голын урд эрэгт нас барсан байдалтай байсан тул цогцсыг гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Зуны улиралд гол, нуурын усны түвшин, урсгалын хурд огцом өөрчлөгдөх эрсдэлтэй байдаг. Иймд:
- Зөвшөөрөгдсөн, аюулгүй бүсээс бусад газарт усанд сэлэхгүй байх;
- Голын хүчтэй урсгал, салаа, эргэлт бүхий хэсэгт орохгүй байх;
- Хүүхдийг насанд хүрэгчдийн хараа хяналтгүйгээр усанд оруулахгүй байх;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
- Амарч, зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

#онцолсон, #Сэрэмжлүүлэг, #усны осол,