Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Их Британийн музейд дэлгэгдэх гэж буй дэлхийн хамгийн алдартай дундад зууны түүхэн дурсгалуудын нэг болох "Байёгийн хивсэн бүтээл"-ийг үзэх тасалбар худалдаанд гарсан даруйдаа эрэлт үүсэж, богино хугацаанд бараг бүгд борлуулагджээ. Энэхүү бүтээл Английн нутагт бараг 1000 жилийн дараа анх удаа дэлгэгдэх гэж байгаа нь олон нийтийн сонирхлыг ихээр татсан байна.

70 метр урттай уг хивсэн бүтээл нь 1066 оны Норманы довтолгоо болон Английн хаан ширээний төлөөх тулалдааныг дүрсэлдэг. Судлаачдын үзэж буйгаар уг бүтээлийг Английн урчууд урласан ч сүүлийн 950 орчим жилийн турш Францын Норманд дахь Байё хотод хадгалж иржээ.

Үзэсгэлэнгийн тасалбар худалдаанд гарсан эхний өдөр арван мянга гаруй хүн цахим дараалалд орж, зарим нь тасалбар авахын тулд есөн цаг хүртэл хүлээсэн байна. Их Британийн музейн захирал Николас Куллинан энэ үзэсгэлэнг музейн түүхэн дэх хамгийн их үзэгч татах арга хэмжээнүүдийн нэг болно гэж мэдэгджээ.

Эртний, эмзэг болсон уг бүтээлийг Францаас Англид хэрхэн тээвэрлэх талаар аюулгүй байдлын үүднээс дэлгэрэнгүй мэдээлээгүй ч Ла-Маншийн хонгилоор зөөвөрлөхөөр төлөвлөсөн байна. Үзэсгэлэнд зориулан дэлхийн хамгийн урт шилэн үзүүлэнгийн хайрцаг тусгайлан бүтээсэн бөгөөд үзэгчид бүтээлийг бүхэлд нь дээрээс болон ойроос үзэх боломжтой аж.

Энэхүү үзэсгэлэн нь Франц, Их Британийн хоорондын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хариуд нь Их Британи Саттон Хугийн үнэт олдворууд зэрэг түүхэн дурсгалуудаа Францад дэлгэн үзүүлэх юм. Байёгийн хивсэн бүтээл 2026 оны есдүгээр сараас 2027 оны долоодугаар сар хүртэл Лондон дахь Их Британийн музейд олон нийтэд толилуулагдах аж.

Эх сурвалж: Reuters

#Байёгийн хивсэн бүтээл,